- Тархалт төгсөлдөө хүрэх гурван янзын загвар гарчээ
Дэлхий дахины эрүүл мэндийн онц байдал зарлаад байгаа шинэ төрлийн корона вирусийн дэгдэлт Хятадад цааш үргэлжлэх боломжтой учраас бусад улс орнууд Хятад улсад тусламж өгөхөөс гадна өөрсдөө энэ вирусийн эсрэг бэлтгэлтэй байх ёстой гэж ДЭМБ анхааруулсан билээ.
Дөнгөж сарын өмнө 2019-nCoV гэж нэрлэгддэг энэхүү коронавирусийн тав дахь шинэ вирус нь шинжлэх ухаанд мэдэгдэхгүй байлаа. Эдүгээ эрүүл мэндийн ажилтнууд вирусийн мөн чанарыг ойлгохын тулд шуурхай ажиллаж, дэлхийн хэмжээний тахал болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар оролдож байна.
Гэтэл одоо болтол вирусийн талаар маш чухал асуултууд, ялангуяа хэрхэн тархаж, хэр их хэмжээний үхэл авчрах бол гэсэн асуултууд хариултгүй байна. Энэ асуултад одоогоор хариулт өгөхөд дэндүү эрт байгаа боловч одоо байгаа тоон мэдээлэлд үндэслэж вирусийн тархалт яаж дуусч болзошгүй талаар таамаг дэвшүүлэх нь зүйтэй юм.
1) Вирусийн тархалтыг олон нийтийн эрүүл мэндийн байгууллагын оролцоотойгоор хяналтанд авч зогсоох
Энэ бол хамгийн боломжтой сайн хувилбар бөгөөд 2003 онд SARS (амьсгалын замын цочмог хам шинж) -ийн тархалтыг ингэж зогсоосон байна.
SARS хүнд халдаж тархаж эхэлсэн 2002, 2003 оны сүүлээр 8,096 хүн голдуу Хятад улсад халдвар авч, 17 орны 774 хүн амиа алджээ. Гайхалтай нь 2004 он гэхэд SARS үндсэндээ алга болсон. Нийгмийн эрүүл мэндийн байгууллагын янз бүрийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний ачаар SARS-ийг тархалтыг зогсоосон.
SARS-ийн үеэр эрүүл мэндийн байгууллагууд вирус авсан хүмүүсийг аль болох хурдан олж илрүүлж, халдвар авсан хүмүүсийг нэн даруй тусгаарлаж, хүмүүсийн дархлааны системийг вирусны эсрэг тэмцэх боломжуудыг бий болгосон.
Жишээ нь эмч нар вирусийг мөшгиж, вирустэй хүн ямар хүмүүстэй холбоо тогтоосныг нь сайн судалж, эмнэлэгт халдварын хяналтыг чанд сахиж байжээ.
Харамсалтай нь энэхүү шинэ Корона вирусийг SARS шиг хяналтанд авахад хэцүү байж магадгүй. Нэгдүгээрт, SARS-ийн халдвар авсан хүмүүс халуурах шинж тэмдэг илрэх хүртэл өвчнөө бусдад тараадаггүй байжээ. Тиймээс өвчтэй хүнийг нэн даруй хорио цээрийн дэглэмд хамрагдсан бол, халдвар зогсож байв. Одоо ч гэсэн SARS вирус амьтад тээж байгаа ба хүнд тархаагүй байна.
Гэтэл шинээр гарсан коронавирус шинж тэмдэг илрэхээс өмнө тархах боломжтой үгүйг одоо хүртэл олж мэдээгүй байна. Тийм учраас The Lancet эрүүл мэндийн шинжлэх ухааны сэтгүүлд гарсан математик загвараар тархалтыг нь судалж үзэхэд 1-р сарын 25-ны байдлаар Хятадын Ухань хотод 75,800 хүн халдвар авсан байж болзошгүй гэсэн тооцоолжээ. Халдвар авсан хүмүүсийн заримыг албан ёсны бүртгэлд оруулаагүй байх магадлал өндөр байна.
2) Вирус нь хамгийн эмзэг бүлгийн хүмүүст халдварласны дараа өөрөө шатаж үгүй болно
Өвчний дэгдэлт нь түймэртэй адил. Вирус бол дөл. Эмзэг бүлгийн хүмүүс бол түлээ мод. Эцэст нь түлш байхгүй болвол гал асахаа больж өөрөө шатаж дуусна. Вирусийн халдвар нь халдварт өртөмтгий хүмүүсийг халдварлахаа болиход дуусдаг зүй тогтол бий.
Үүний тод жишээ нь 2015-2016 оны Зика вирусын тархалт нь Пуэрто Рико ба Өмнөд Америкийн орнуудаар өөрөө яваандаа тархахаа больсон билээ.
Зика вирус одоо ч гэсэн Бразилд зарим бүсүүдэд бага хэмжээтэй тархаж байгаа. Пуэрто Рикод бол вирусийн тархалт үгүй болсон байна.
Шинэ коронавирус нь хэрхэн яаж өөрөө үгүй болохыг мэдэхгүй байна. Энэ нь вирусанд хэн өртөмтгий болохыг халдвар өвчин судлаач нар мэдэхгүй байгаатай ба тэдэнд шаардлагатай мэдээллийг хятад улсаас авч чадахгүй байна. Вирусийг дархлаа сайн хүмүүс тээж байж ч болзошгүй. Хэрвээ тархалт байгалийн жамаар шатаж эхэлмэгц эрүүл мэндийн байгууллагууд яаралтай өвчтэй болон эмзэг бүлгийн хүмүүсийг хөл хорионд оруулж тархалтыг зогсоох боломжтой.
Шинэ коронавирус Хятад улсад тархалт нь зогсож бусад улс орнуудад тархахгүй байх магадлалтай өндөр юм байна. Гэвч энэ бидний хүсэх хувилбар биш юм. Хэрвээ энэ хувилбарын дагуу явбал маш олон хүнд өвчтэй болон ядуу хүмүүс үхэж магадгүй.
3) Коронавирус өөр нэг түгээмэл вирус болж хэзээ ч дуусахгүй
Тархалт яаж дуусаж болох тухай гурав дахь хувилбар бол энэ шинэ коронавирус бусад түгээмэл вирусын нэг болж хэзээ алга болохгүй.
Нэг жишээ нь 2009 онд анх H1N1 томуугийн вирус илэрсэн ба улирлын чанартай үргэлж тархдаг хэвээр байна. Хүнд халдварладаг дөрвөн төрлийн коронавирусийн төрөл бий: ханиад эсвэл уушгины хатгалгаа хэлбэрээр илэрдэг. Шинэ коронавирус нь тав дахь нь болох магадлалтай. Бид ханиад томуу тусч, улирлын чанартай өвддөг шиг.
Энэ төгсгөл ялгаагүй хүсэмжит хувилбар биш юм. Хүн төрөлхтөнд дахин нэг түгээмэл вирустай тулалдах нь сайн зүйл биш. Жил бүр дэлхий даяар 290,000-с 650,000 хүн уушгины хатгалгаа болон томуугийн вирусийн улмаас нас бардаг билээ.
Манай улсад саяхан Хэнтий болон Говьсүмбэр аймагт хоёр хүн H1N1 вирусээр үүсгэсэн томуугаар нас барсан болохыг бид шинэ төрлийн коронавирус гэж сэжиглэж байсан юм.
Та мэдэх ёстой:
- 17000 гаруй хүнд Коронавирусийн тохиолдол илрээд байна
- 360 гаруй хүн нас барсан
Эх Сурвалж: VOX, CDC