Монголбанкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханш 3593–3595 төгрөгийн хооронд байгаа бол арилжааны банкуудад ам.долларын борлуулах ханш 3612–3613 төгрөг байна. Харин "Найман шарга" валют арилжааны төвд 3607–3610 төгрөгт хүрчээ.
Тэгвэл ам.долларын ханшийг өнгөрсөн саруудынхтай харьцуулбал, тавдугаар сард ханш харьцангуй тогтвортой буюу 3575-3576 төгрөгтэй тэнцэж байсан бол зургаадугаар сард аялал жуулчлал, импортын идэвхжлээр ханш өсөж 3576-3580 төгрөгтэй тэнцсэн байна. Харин долоодугаар сар болон наймдугаар сарын эхэнд наадмын дараах худалдааны эрэлт, оны хоёрдугаар хагасын импортын захиалгууд нэмэгдсэнээр ам.долларын ханш 3580-3593 төгрөг болж өсжээ. Монголбанкнаас гадаад валютын албан нөөц 2026 оны эхний хагасын байдлаар 7.9 тэрбум ам.долларт хүрсэн талаар мэдээлсэн билээ.
Р.Ууганбаяр
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!