ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатараас сэтгүүлчид дараах асуултыг асууж, хариулт авлаа.
-Ам долларын ханш сулрах боломж байгаа юу?
-Нүүрсээ хил үнээр зарах шийдвэр гарсан нь манай эдийн засагт үр ашигтай. Үүнийг хэрэгжүүлэхэд тийм ч амар биш. 30 сая тонн нүүрс зарлаа гэж тооцоход түүнтэй адил тээвэрлэлтийн зардал гарна. Үүнийг олон нийтийн дэмжлэгтэйгээр хийх нь улс орны эрх ашигт нийцэж байгаа.
Мөн Ханги-Мандалын төмөр зам баригдсан байгаа ч цаашаа БНХАУ-руу холбогдоогүй байгаа. Энэ чиглэлээр идэвхтэй яриа, хэлэлцээр хийгдэж байгаа. Мөн нүүрсээ биржээр өндөр үнээр зарвал валютын урсгал нэмэгдэнэ. Энэ хэрээр валютын хэмжээ нэмэгдэж, зах зээл тогтворжино.
Ингэснээр ханш тогтворжиж, монгол төгрөг чангарна гэж үзэж байгаа. Тиймээс экспортод анхаарах хэрэгтэй байна.
-Цаашид валютаа тогтвортой хэмжээнд хүргэхийн тулд ямар төлөвлөгөөтэй байна. ОУВС-гийн хөтөлбөрт орох эрсдэлийг хааж чадсан гэж ойлгож болох уу?
-ОУВС-ийн суурин төлөөлөгч манай яам дээр ирж уулзаж байсан. Ингэхдээ яг урдаас харж сууж байгаад "Монгол Улсын валютын нөөц бол 2,4 тэрбм ам.долларт хүрлээ. Бид Монголбанкнаас мэдээ авсан. Оны төгсгөл гэхэд 2 тэрбум ам.доллароос доош орохоор байна" гэж байсан.
Гэтэл өнөөдөр зөвхөн валютын нөөц нэг тэрбумаар өссөн байна. Энэ бол сайн зүйл гэж бодож байна. Цаашид үүн дээр хийж, авч хэрэгжүүлэх олон арга байгаа. Тухайлбал, нүүрсээ биржээр зарах, эксфортын гарцуудаа нэмэгдүүлэх, нүүрсээ хил үнээр зарж хэвших зэрэг ажлуудыг хийнэ.
-Ханшийн өсөлтийг зогсоох ямар арга байгаа гэж үзэж байна?
-Валютын ханш, төгрөгийн ханш гэдэг бол манай улсад байгаа эрэлт, нийлүүлэлтээсээ хамаардаг. Тиймээс валютын нөөцийг, мөн орж ирэх урсгалыг нэмэгдүүлбэл ханш тогтвортой байх, төгрөг чангарах боломж бүрдэнэ. Үүнийг чиглэж ажиллж байгаа.
-Нүүрээ хил үнээр зарах тохиолдол БНХАУ-ын засгийн газраас бойкотлох, нүүрс авах хэмжээгээ багасгах тохиолдол гарах эрсдэл гарах болов уу?
-Үгүй байх аа. Яагаад гэвэл энэ арга хэмжээнүүдийг зөвхөн Монголдоо болон БНХАУ-ын холбогдох хүмүүстэй уулзаж, ярилцаж байж шийдвэрүүдээ гаргаж, дэмжлэгийг нь авч ажиллаж байгаа.