Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гарагийн 03.00 цагт тоглоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 54 секунд

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтууд өндөрлөж, аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо. Алтан цомын төлөөх тулаанд Европын хүчирхэг Испани болон дэлхийн аварга цолоо хамгаалагч Аргентин улсын шигшээ багууд шалгарч үлдээд байна.

Энэхүү түүхэн шигшээ тоглолт энэ сарын 20-ны даваа гарагийн 03.00 цагт (Улаанбаатарын цагаар) Нью-Жерси хотын алдарт "MetLife Stadium"-д явагдана.

FIFA-гийн албан ёсны чансааг тэргүүлэгч Аргентин болон Испаний шигшээ багууд ДАШТ-ий шигшээ тоглолтод анх удаа хоорондоо нүүр тулж буй түүхэн тохиолдол болж байна.

Хүрэл медалийн төлөө Франц болон Английн багууд 7 дугаар сарын 19-ний Ням гарагийн 05.00 цагаас Майами хотноо 3-р байрын төлөө тоглоно.

Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
 
МОНГОЛБАНК: Зээлийн оноо нь зээлээ сайн төлдөг, өндөр оноотой хүмүүст бага хүүтэй болон өндөр зээл олгох давуу тал үүсгэнэ
МОНГОЛБАНК: Зээлийн оноо нь зээлээ сайн төлдөг, өндөр оноотой хүмүүст бага хүүтэй болон өндөр зээл олгох давуу тал үүсгэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.