Хүдэр гол үерийн аюултай түвшинг 50 см даван хүчтэй үерлэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Энэ сарын 22-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Ерөө, Хангай нурууны араас усжих Орхон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 50-100 см нэмэгдэж, Орхон гол Сүхбаатар сум орчимд олон жилийн дундаж түвшинг 40 см, Ерөө гол үерийн түвшинг 35 см, Хүдэр гол үерийн аюултай түвшинг 50 см даван хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу 23-ны өдөр Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 60 см нэмэгдэж, үерийн түвшинг 40 см даван үерлэх төлөвтэй байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг анхааруулж байна.

“Цусны даралт ихсэлтийн аян” Завхан аймагт өрнөж байна
“Цусны даралт ихсэлтийн аян” Завхан аймагт өрнөж байна
 
П.Наранбаяр: Казахууд Монгол Улсын өвөрмөц соёлын нэг хэсгийг бүтээн, баруун хязгаарыг батлан сахих үйл хэрэгт зүтгэж ирсэн
П.Наранбаяр: Казахууд Монгол Улсын өвөрмөц соёлын нэг хэсгийг бүтээн, баруун хязгаарыг батлан сахих үйл хэрэгт зүтгэж ирсэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!