Барилдааны үеэр удаа дараа ёс зүйгүй үг, үйлдэл гаргасан гэх үндэслэлээр Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сарын хугацаагаар хассан байдаг. Улмаар Р.Пүрэвдагва дээрх шийдвэрийг эргэн харахыг хүсэж, Монголын Үндэсний бөхийн холбоонд хүсэлт гаргаад байсан юм.
Тэгвэл өнөөдөр МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж, зөвлөлийн гишүүдийн 55 хувийн саналаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Улсын арслан Р.Пүрэвдагва Үндэсний их баяр наадмаар барилдах боломжгүй боллоо. Харин Аймгийн арслан Я.Бумбаярын барилдах эрхийг сэргээж шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!