
Техник технологийн дэвшил түүнийг даган хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийн чиг хандлага бүхий л салбарт хүч түрж байна. Тэр дундаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт өдөр хоногоор ч биш цаг минутаар технологийн дэвшлүүд нэвтэрч байна. Үүнтэй зэрэгцэн тогтвортой хөгжлийн асуудал бүхий л салбарт чухлаар хөндөгддөг болсон ба энэ орон зайд хүн төвтэй, байгальд ээлтэй шийдлүүдийг эрэлхийлдэг болсон. Үүнтэй холбоотойгоор Юнител групп олон улсын GRI удирдамжид нийцүүлсэн Тогтвортой байдлын тайланг 2022 оноос эхлэн олон нийтэд нээлттэй тайлагнаж буй. Тэдний зүгээс байгаль орчин, нийгэм, засаглалын хүрээнд нэвтрүүлж буй бодит шийдлүүдээ үүгээр дамжуулан хүргэдэг юм. Тэгвэл өнгөрөгч 2025 онд тус групп ямар онцлог ажлуудыг "БОНЗ"-ын хүрээнд хийж хэрэгжүүлсэн талаар энэ удаагийн "Visual Toim" буландаа хүргэж байна.
-Мэдээллийн аюулгүй байдалдаа санаа зовохгүй байж болно-

Дижитал хэрэглээ хурдацтай тэлж, хүн бүр хоорондоо байнгын холбоотой байх боломж бүрдсэн энэ цаг үед мэдээллийн аюулгүй байдал нь хувь хүн, байгууллага бүрийн өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг болоод байна. Үүнтэй холбоотойгоор Юнител групп Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог (ISMS) олон улсын стандартын шинэчилсэн хувилбар болох ISO/IEC 27001:2022-ын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж ажиллаж байна.
Ингэхдээ аливаа асуудал үүссэн тохиолдолд хариу арга хэмжээ авах бус болзошгүй эрсдэлийг урьдчилан тодорхойлж, бууруулахад чиглэсэн санаачилгуудыг идэвхтэй хэрэгжүүлэх зарчмыг барьж буй аж. Энэ нь эргээд бизнес болон хэрэглэгчдээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай алхам юм.
-22 салбартай болсон "UNITEL STEAM HUB" хөтөлбөр цаашид Улаанбаатар хотын захын дүүргийн хүүхдүүдэд хүрч очно-

Юнител Групп хүн төвтэй бодлогод суурилсан төслүүдийг нийгмийн хариуцлага төдийгүй урт хугацааны хөгжлийн бодлогын нэг хэсэг хэмээн үзэж иржээ. Энэ утгаараа тэдний зүгээс 2022 оноос хойш Монгол Улсын хэмжээнд цахим зааг, ур чадварын ялгаатай байдлыг бууруулахад хувь нэмэр оруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор Unitel STEAM HUB хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.
Тус хөтөлбөрт 6-14 насны аймгийн төвд амьдардаг хүүхдүүд болон амралтаараа орон нутагт очиж буй аль ч харьяаллын хүүхэд хамрагдах боломжтой. 2025 онд сүүлийн аймагт нээгдсэнээр Монгол орон даяар буюу 21 аймагт үйл ажиллагаа явуулж байна. Мөн өнгөрөгч онд Налайх дүүрэгт нээгдсэн ба цаашлаад бид Улаанбаатар хотын захын дүүргүүдээр нээхээр зорьж буй аж.
Тэгвэл уг төслийг тойрсон зарим асуултуудад хариулт авья.

СУРГАЛТ: Үндсэн 5 төрлийн сургалт нь хүүхдийн технологитой ажиллах ур чадварыг илүү нарийн системтэйгээр хөгжүүлдэг бол хичээлд ашигладаг компьютер болон, проектор, VR зэрэг нэмэлт төхөөрөмж нь технологитой ажиллах энгийн практик дадлыг олгож байдаг.
Үр дүнд нь тус хөтөлбөрт оролцогчид дараах амжилтуудыг үзүүлжээ

-Ажилдаа "яарах" шалтгаан-
Ажилдаа яарах шалтгаанд танд хамт олон, уур амьсгал, ажиллах нөхцөл гээд олон зүйл нөлөөлдөг байх. Тухтай хүмүүстэй "тухтай" орчинд ажиллах ажлын бүтээмжийг хэд дахин өсгөдөг. Тэгвэл Юнител группийнхэн ажилчдадаа ажил руугаа яарах шалтгааныг нь утгаар нь бүрдүүлэхэд анхаарч, өдөр бүр өөр өөр орчинд ажиллуулдаг гэвэл та итгэх үү. Сонирхолтой нь энэ бол үнэн. Учир нь,

Өөрөөр хэлбэл, хотын нэг захаас нөгөө зах руу очих гэж, ажилдаа хүрэх гэж ядрах шаардлагагүй. Өнөөдөр өөрт аль ойр оффистоо очоод л ажиллах боломжтой гэсэн үг. Гол нь бүтээмж шүү дээ. Мэдээж үүнтэй дагалдах "давуу тал" нь түгжрэлийг бууруулахад оруулж буй хувь нэмэр мөнөөсөө мөн. Нийслэл хотын хувьд гол тулгамдаж буй асуудлын нэгдүгээрт, түгжрэл бичигдэнэ. Энэ утгаараа ажилчид нь ийш тийш зорчиж, түгжрэл нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаас илүүтэйгээр өөрт ойр байрлах ажил руугаа зорчиж, нэг тийш чиглэсэн замын хөдөлгөөнийг нэмэгдүүлэхгүй байхад хувь нэмрээ оруулж буй юм.
Өөр бас нэгэн сонирхолтой шийдэл бол, ажил дээрээ "халамжлагч"-тай гэнэ. "Халамжлагч" таныг шинэ ажилтны тань хувьд зааж, зөвлөж, чиглүүлж бас ярилцаж ч өгнө. Энэ нь залуу ажилчдын хувьд тогтвор суурьшилтай ажиллах нөгөө талдаа хамт олонтойгоо хурдан хугацаанд ойлголцоход чухал юм.

Мэдээж гэртээ байгаа мэт тохь, тухыг мартаагүй аж. Оффиссын аль нэгийг, өөрт ойрыг сонгон нөтбүүкээ барьж очоод л ажлаа хийчихнэ. Ажилтнуудынхаа хувь хүний хөгжилд анхаарах олон төрлийн арга хэмжээнүүдэд ч өөрийгөө "сойж" болно. Энэ ч ажилдаа яарах шалтгаануудынх нь нэг болдог биз ээ.

Мэдээж танд "Юнител" гэхээр ногоон, эко агуулга хамгийн тод буудаг байх. Харин тэд дотооддоо ч энэ утга учраа марталгүй оффистоо уур амьсгал оруулж, дадал хэвшлээ ч олжээ. Тухайлбал, хогоо ялгаж хаядаг дадал ажилчдынх нь дунд сууж. Нэмээд орчин тойрондоо ногоон орчинг бий болгосон байдаг гэнэ шүү.
-FTTH шилжилтийн бидэнд хүргэх ТУС-
Улаанбаатар хот болон орон нутгийн өрхийн болон байгууллагын хэрэглэгчдийг хамруулан, компанийн сүлжээний дэд бүтцийг урт хугацаанд тогтвортой, ирээдүйд бэлэн, найдвартай систем болгон шинэчлэх зорилгоор Fiber-to-the-Building технологиос FTTH сүлжээ рүү үйл ажиллагаагаа бүрэн шилжүүлэхээр ажиллаж буй

Ингэхдээ тус төслийг 2024 онд туршилтын хэлбэрээр эхлүүлж, 2025 оноос илүү өргөн хүрээтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дараагийн 10 жилийн хугацаанд шат дараатай үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Тэгвэл FTTH шилжилт та бидэнд ямар үр ашигтай гэж?

-4500 мкв талбайг НОГООН ТӨГӨЛ-тэй болгов-
Нийт хүн амын талаас илүү хувь нь төвлөрөн суурьшсан Улаанбаатар хотод агаарын бохирдол, хөрсний доройтол, тоосжилт зэрэг байгаль орчны олон тулгамдсан асуудал тулгардаг. Тэгвэл Юнител групп нь 2021 оноос эхлэн ажилтнуудын сайн дурын оролцоонд тулгуурласан “Ногоон төгөл” мод тарих төслийг Чингэлтэй цогцолборт жил бүр тогтмол хэрэгжүүлж байна.

Энэ төслөөр дамжуулан байгаль орчинд бодит, эерэг нөлөө бий болгохын зэрэгцээ ажилтнуудынхаа нийгмийн идэвх, оролцоог ч дэмжиж байгаа аж.
-Ямар ч кибер халдлагыг 4-өөс бага цагт амжилттай илрүүлж байна-

Кибер халдлага, системийн доголдол, мэдээлэл алдагдах, үйлчилгээ тасалдах зэрэг эрсдэл жил ирэх бүр нэмэгдэж буй. Тэгвэл кибер аюулгүй байдлыг хангахдаа зөвхөн хамгаалалтын техник, хэрэгсэлд түшиглэх бус халдлагаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, шуурхай хариу өгөх цогц тогтолцоогоор ажиллах нь чухал гэх зарчим дээр Юнител групп нэгдэж байна. Энэ утгаараа Кибер халдлагын менежмент, хариу арга хэмжээний тогтолцоо, эмзэг нөхцөл байдлын удирдлагааас гадна ажилтнуудаа ч болзошгүй эрсдлээс сэргийлэх чиглэлд сургалт, мэдээллээр хангаж байна. Энэ хүрээнд дээрх үр дүнг үзүүлж чаджээ.
-ШУВУУНЫ ҮҮР: "Амьтдад ээлтэй" 70 хиймэл үүрийг ойролцоогоор 1.5 км-ийн зайтайгаар байрлуулан суурилуулжээ-

Тал хээрийн бүсэд махчин шувууд нь хүнс тэжээлийн гинжин хэлхээний дээд шатанд оршиж, экосистемийн тэнцвэр, биологийн олон янз байдлыг хадгалахад голлох үүргийг гүйцэтгэдэг. Тэгвэл тэдний тогтвортой суурьшин өсөж үржих таатай нөхцлийг бүрдүүлэхэд Юнител группийн “Шувууны үүр” төсөл ач холбогдлоо хэдийнэ өгөөд эхэлжээ.
Тэдний зүгээс Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрийг сонгон нийт 70 хиймэл үүрийг ойролцоогоор 1.5 км-ийн зайтайгаар байрлуулан суурилуулсан. Тус сумын нутаг нь тал хээрийн экосистем давамгайлсан, махчин шувуудын идэш тэжээл болох оготно, хулгана зэрэг мэрэгч амьтад элбэг боловч үүрлэхэд тохиромжтой өндөр мод, хад асга хомс бүс нутаг тул махчин шувууд үржих боломж хязгаарлагдмал байдаг аж.
-Хог хаягдал болон түүхий эдийн хэрэглээг багасгах цогц шийдэл - Лити-ион батарей-

Энэхүү шилжилтийн үр нөлөө нь юу вэ гэж та бодож байж магагдгүй. Тэгвэл
-Хар тугалгат батарей нь дунджаар 3 жил тутамд солигддог бол лити-ион батарей нь долоон жилд нэг удаа солигдох боломжтой. Энэ нь батарейн солих давтамжийг хоёр дахин бууруулдаг
-Уламжлалт хар тугалганы батарей нь хар тугалга болон хүчил агуулдаг тул буруу хадгалалт, устгалын үед хөрс, усанд хортой нөлөө үзүүлэх эрсдэл өндөр байдаг. Харин лити-ион батарей нь ашиглалтын хугацаа урт, засвар үйлчилгээ бага шаарддаг, найдвартай ажиллагаа өндөр аж.
-Сэтгүүлчид технологийн чиг хандлагаас хоцрох ёсгүй-

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжил, технологийн шинэ чиг хандлагыг олон нийтэд үнэн зөв, ойлгомжтой хүргэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид чухал гүүр болдог. Тэгвэл сэтгүүлчдийн мэдлэг, чадамжийг бэхжүүлэх замаар дижитал экосистемийн талаарх бодит, үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээх зорилгоор TechJourno хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлжээ. Хөтөлбөрийг Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв (NEST) хэрэгжүүлсэн бөгөөд Юнител групп сургалтын агуулгыг боловсруулахад технологийн салбарын туршлага, мэдлэгээр дэмжлэг үзүүлж, шаардлагатай нөөц, зохион байгуулалтын дэмжлэгийг ханган хамтран ажилласан байна.
Хөтөлбөрт хамрагдсан сэтгүүлчид хиймэл оюун, кибер гэмт хэрэг зэрэг технологийн сэдвээр 20 гаруй нийтлэл, мэдээ, контент бэлтгэн олон нийтэд түгээжээ.
-Савлагаанд нь хуванцар ашиглаагүй 30 мянган сим картыг зах зээлд нийлүүлжээ-

Хэрэглэгчдэд шинэ дугаар авах, SIM карт сэргээх үйлчилгээг илүү хүртээмжтэй, хялбар болгох үүднээс эдгээр үйлчилгээг дижиталаар авах боломжтой болсон билээ. Харин үүнийг дагаад дижиталаар авсан дугаараа шууд ашиглахын тулд биет SIM карт авах хэрэгцээ, шаардлага нэмэгдсэн бөгөөд үүнийг 24 цагийн турш үйл ажиллагаа явуулдаг сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран борлуулалтын шинэ суваг нэвтрүүлжээ.
Энэ шийдлийн хүрээнд анхны байдлаар 30 мянган ширхэг SIM картыг дахин боловсруулсан цаасан сав баглаа боодолтойгоор нийлүүлсэн ба савлагаанд ямар нэгэн төрлийн хуванцар материал ашиглаагүй байна.
-“Гэр интернэт”ангийн маань 10-20 хүүхэд нэгэн зэрэг ашиглахад огт гацдаггүй"

Монгол Улсад 14 хүртэлх насны хүүхдүүдийн 40 хувь нь уншиж ойлгох чадвар дутмаг бөгөөд ойролцоогоор нийт сурагчдын тавны нэг нь хичээлийн хоцрогдолтой байна. Үүний шалтгаан нь багшийн хүртээмж түүнээс урган гарах боловсролын тэгш бус байдалтай холбоотой асуудал юм. Тэгвэл эл асуудлыг бууруулах зорилго бүхий “Илгээлтийн багш” хөтөлбөртэй Юнител групп гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа аж. Ингэхдээ хөдөөд хамгийн түгээмэл тулгардаг интернэттэй холбоотой асуудлыг шийдэх байдлаар оролцжээ. Түүнд багш нарт шаардлагатай хэрэглэгдэхүүн, гэрийн интернэтийн үйлчилгээ, тусгай эрх бүхий дугаар, мөнгөн санхүүжилтээр дэмжлэг үзүүлэх зэрэг багтжээ.
Харин энэ нь багшийн ажил мэргэжилд ямар бодит үр дүн үзүүлсэн талаар сэтгэгдлээ Дорнод аймгийн Баян-Уул сумын бага сургуулийн багш Э.Оксана ингэж илэрхийлсэн юм.

-Хог хаягдлын асуудлыг зөвхөн өнөөдрөөр шийдвэрлэхгүй-
Өмнө дурдсанчлан тус групп 2025 онд FTTB (Fiber to the Building) технологиос FTTH (Fiber to the Home) технологид шилжих өргөн хүрээний ажлыг эхлүүлсэн. FTTB технологи нь барилга хүртэл шилэн кабель татаж, цааш доторх холболтыг зэс кабелиар хийдэг бол FTTH технологи нь хэрэглэгчийн гэр хүртэл бүрэн шилэн кабелиар холбодог.
Гэвч энэхүү шилжилтийн хүрээнд хуучин дэд бүтцээс их хэмжээний материал, тоног төхөөрөмж чөлөөлөгдөх нөхцөлийг бүрдүүлсэн. Иймээс бид технологийн шинэчлэлээ хариуцлагатай хог хаягдлын менежменттэй уялдуулан хэрэгжүүлж байна.

Ингэснээр хог хаягдлын асуудлыг зөвхөн өнөөдөртөө шийдвэрлээд зогсохгүй, цаашид үүсэх хог хаягдлыг бууруулах суурь өөрчлөлтийг хийж байгаа талаар тэд онцолж байна.

БОНЗ-ЫН ТАЙЛАНТАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦАХ:
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!