ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 12200 хүнд PCR шинжилгээ хийж коронавирусийн 13 тохиолдол илрүүлжээ.
Эдгээр тохиолдлын,
- 10 нь Ачтан эмнэлэгийн голомт
- 2 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгээс улбаатай, гэр бүл, орц дамжсан халдвар
- 1 нь Голомт банкны ажилтан байжээ.
Шинээр Голомт банкны ажилтнаас вирусийн халдвар илэрсэнтэй холбоотой халдварын голомтыг тогтоох, ойрын хавьтлуудыг олж, тусгаарлах ажлыг хийж байгаагаа хэллээ. Тиймээс БЗД-ийн Кино үйлдвэрийн Голомт банкаар 12 дугаар сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдахыг санууллаа.
Сүүлийн 24 цагийн дотор хоёр хүн эдгэрч эмнэлэгээс гарчээ. Ингэснээр манай улсад коронавирусийн халдвар 1362 болж үүнээс эдгэрсэн 889, эмчлэгдэж буй 462 иргэн байна.