“Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих аян эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор жил бүрийн 5 болон 9 дүгээр саруудын бүх бямба, ням гарагийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Өнгөрсөн жилүүдэд уг арга хэмжээг “Хашаандаа мод тарья”, “Алтан намар мод тарих цаг” зэрэг урианы дор зохион байгуулж байсан бөгөөд энэ жил илүү өргөн хүрээг хамруулан үргэлжилж байна.

2026 онд тус хөдөлгөөнийг “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” уриан дор дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж эхэллээ. Аяны хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотойгоор тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа болон мод тарих нэгдсэн арга хэмжээг дараах байршлуудад зохион байгуулж байна.

Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа:

Баянзүрх дүүрэг – Жуковын талбай

Налайх дүүрэг – Соёлын төв ордны талбай

Хан-Уул дүүрэг – Төв цэнгэлдэх хүрээлэн

Чингэлтэй дүүрэг – Барилгачдын талбай

Мод тарих нэгдсэн байршлууд:

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Баянгол цэцэрлэгт хүрээлэн

Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн

Хоймор хайрхан мод тарих цэг

Богд хаан уул мод тарих цэг

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мод үржүүлгийн газар болон бусад байршлуудад тарих боломжтой.

Мод тарих нь зөвхөн тухайн орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна агаарын бохирдлыг бууруулах, хөрсний доройтлыг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Иргэн та бүхэн байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, байгууллага хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ мод тарих аянд нэгдэхийг уриалж байна.

“Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг”

СЗХ: 500 тэрбум төгрөгийн даатгагчийн баталгааг нэг даатгалын компани дангаараа гаргах санхүүгийн болон төлбөрийн чадамжгүй
СЗХ: 500 тэрбум төгрөгийн даатгагчийн баталгааг нэг даатгалын компани дангаараа гаргах санхүүгийн болон төлбөрийн чадамжгүй
 
Автобусны буудал орчимд бусдыг хутгалаад зугтсан этгээдийг олж тогтоожээ
Автобусны буудал орчимд бусдыг хутгалаад зугтсан этгээдийг олж тогтоожээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!