Автобусны буудал орчимд бусдыг хутгалаад зугтсан этгээдийг олж тогтоожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Автобусны буудал орчимд бусдыг хутгалаад зугтсан хэрэг 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал "автобусны буудал дээр хүмүүстэй маргалдахад, манай найзын толгой руу хутгалаад, машинтай зугтчихлаа" гэсэн дуудлага мэдээлэл иржээ.

Тухайн иргэн нь Toyota Prius 30 маркийн автомашинтай хохирогчийг зам дээр шахаж зогсоогоод маргалдан улмаар толгойн тус газар нь хутгаар зүсэж гэмтээгээд зугтсан гэх урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Тус этгээдийг цагдаагийн алба хаагч нар шуурхай олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.

“ТОТАЛ ИДЕАЛ” ХХК: Барилгын тусгай зөвшөөрлийг Монголын барилгын үндэсний ассоциацийн албан ёсны сайтаас нээлттэй харж болно
“ТОТАЛ ИДЕАЛ” ХХК: Барилгын тусгай зөвшөөрлийг Монголын барилгын үндэсний ассоциацийн албан ёсны сайтаас нээлттэй харж болно
 
Сүүлийн 24 цагт Улаанбурханы 33 тохиолдол батлагджээ
Сүүлийн 24 цагт Улаанбурханы 33 тохиолдол батлагджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!