Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ: УИХ-ын дарга С.Бямбацогт нь 62 зорчигчтой Улаанбаатар-Ховд чиглэлийн нислэгээр зорчсон ба нислэг саатаагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Өчигдөр УИХ-ын дарга С.Бямбацогт цахим хуудаснаа Ховд аймагт ажиллах үеэрээ ээжтэйгээ очиж уулзсан талаарх дүрс бичлэгийг байршуулсан. Үүнтэй холбоотойгоор түүний ашигласан нисдэг тэрэгтэй холбоотой шүүмжлэл гарсан. Харин эл асуудалд МИАТ ТӨХК-иөс мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд "Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт 2026 оны дөрөвдүгээр сарын 26 ны өдрийн “МИАТ" ТӨХК-ийн ОМ031 аяллын дугаартай Улаанбаатараас Ховд чиглэлийн нислэгээр зорчсон бөгөөд тус нислэг нь нийт 62 зорчигчтойгоор хуваарийн дагуу 06:36 минутад Чингис Хаан ОУНБ-аас хөөрч Ховд нисэх буудалд орон нутгийн цагаар 07:35 минутад газардсан. Тус нислэг саатаагүйг үүгээр мэдэгдэж байна" гэлээ.

ТАНИЛЦ: УИХ ирэх долоо хоногт ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
ТАНИЛЦ: УИХ ирэх долоо хоногт ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
 
Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.