АН-ын Улс төрийн зөвлөл дахин хуралдахаар 15:00 цагт товоо зарласан боловч одоогоор эхлээгүй байна. Тодруулбал, өнөөдөр өглөө хуралдсан Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлгийн даргад нэр дэвшигчдийн асуудлыг авч хэлэлцсэн. Улмаар бүлгийн гишүүдийн олонх нь эл томилгоотой холбоотой асуудлыг хойшлуулах шийдвэр гаргаад буй юм.
Тэгвэл Улс төрийн зөвлөл дахин хуралдахаар товлогдоод байгаа ба ҮБХ-ны хурлын зохион байгуулалтыг хэлэлцэх аж.