Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох, үйлчилгээгээ иргэд, даатгуулагчийн хэрэгцээнд нийцүүлэн шинэ шатанд гаргах зорилтын хүрээнд цахим шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэллээ. Иргэд, даатгуулагч та бүхэн цаг алдахгүй, зардал гаргахгүй, дараалалд зогсохгүй өөрийн хүссэн газар, байршлаасаа нийгмийн даатгалын байгууллагын https://portal.ndaatgal.mn/ сайтаар нэвтрэн орж нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар гаргах боломжтой боллоо.

Цаашид нийгмийн даатгалын байгууллага нь их өгөгдөлд суурилсан, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж, иргэд, даатгуулагч, ажил олгогчдод хүргэх үйлчилгээг бүрэн цахимжуулах ажлыг үе шаттайгаар нэмэгдүүлэн ажиллана.

СЗХ: 500 тэрбум төгрөгийн даатгагчийн баталгааг нэг даатгалын компани дангаараа гаргах санхүүгийн болон төлбөрийн чадамжгүй
СЗХ: 500 тэрбум төгрөгийн даатгагчийн баталгааг нэг даатгалын компани дангаараа гаргах санхүүгийн болон төлбөрийн чадамжгүй
 
Б.Пүрэвдагва Хотын даргад өрсөлдөгчгүйгээр дэмжигдлээ
Б.Пүрэвдагва Хотын даргад өрсөлдөгчгүйгээр дэмжигдлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!