Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж шударгаар татвараа төлсөн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож “Монгол Улсын Засгийн газар татварын дарамтыг бууруулж, шударга татварын тогтолцоо бий болгох, бизнес эрхлэгч баялаг бүтээгчдээ дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх бодлого барьж ажиллаж буйгаа илэрхийлж эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг татвар төлөгчдөдөө талархал илэрхийллээ. Шинэ Засгийн газар байгуулагдаад нэг сар болж байна, Засгийн газрын хуралдаан бүрд татвар төлөгч, бизнес эрхлэгч, баялаг бүтээгч та бүхнээ дэмжих шийдвэр гаргасныг онцоллоо.
Мөн тэрбээр "NO SURPRISE” зарчим буюу төр гэнэтийн бэлэг барьж, элдэв зохиомол саад тотгор босгохыг хатуу хориглоно. Төрийн бүх шатны шийдвэр улс төрийн бус эдийн засгийн утга учиртай байхыг шаардаж, хянаж ажиллана. Татвар төлж буй иргэндээ хүнд сурталтай бус хүн чанартай тогтолцоог бүрдүүлнэ" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!