“ТОТАЛ ИДЕАЛ” ХХК: Барилгын тусгай зөвшөөрлийг Монголын барилгын үндэсний ассоциацийн албан ёсны сайтаас нээлттэй харж болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Манай “Тотал Идеал” ХХК-ийн талаар сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд мэдээллийн сайт, хувь хүний зүгээс үзэл бодлоо илэрхийлэх бус хуулийн этгээдийн нэр хүндэд илт халдсан, илт худал мэдээллийг тараагаад байна.

Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн “барилгын тусгай зөвшөөрөлгүй “Тотал идеал” ХХК нь тендерт оролцож ялалт байгуулж байна, барилга хүлээлгэж өгөх хугацаа нь 2025 онд дууссан” гэх худал гарчигтай гүтгэлгийн агуулгатай мэдээллийг цацсаар байна.

Гэвч манай барилгын тусгай зөвшөөрлийг Монголын барилгын үндэсний ассоциацийн албан ёсны сайтаас нээлттэй харж болох бөгөөд Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тухайн тендерт шаардаж буй баримт бичгийн дагуу оролцдог болно. Мөн худал мэдээнд дурдаж буй барилгын ажил нь 2024 оны 06 сараас 2026 оны 12 сар хүртэлх гэрээний хугацаа болон явцыг Сангийн яамны https://publicinvestment.gov.mn/ сайтад олон нийтэд нээлттэй нийтэлдэг.

Цахим орчинд Amarjin Nemekhbayar гэх хаяг болон цахиур.мн сайт, asu.mn, сайт, Ulaanbaatar taxi гэх нүүр зураггүй пэйж хуудаснаас удаа дараа манай компанийн нэр хүндэд халдаж, улмаар агуулга, бичиглэл төстэй зохион байгуулалтай байж болзошгүй худал мэдээллийг нийтлэл болон лайв хийх хэлбэрээр тарааж байгаад харамсаж байгаа бөгөөд бид хуулийн этгээдийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэж үзэн шүүх хуулийн байгууллагад хандсан болно.

Иймд та бүхэн цахим сүлжээнд тархаад байгаа илт худал мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг хүсэж байна.

“ТОТАЛ ИДЕАЛ” ХХК

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дүгнэж байна
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дүгнэж байна
 
Автобусны буудал орчимд бусдыг хутгалаад зугтсан этгээдийг олж тогтоожээ
Автобусны буудал орчимд бусдыг хутгалаад зугтсан этгээдийг олж тогтоожээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!