Г.Отгонтуяа: Би гэм буруугүй хүмүүсийг гэмтэн болгох гэж зүтгээгүй. Гэм буруутай нь видео бичлэгээр баримт нотолгоотой байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 23 секунд

2024 оны зургаадугаар сард бусдын гарт онц хэрцгийгээр амь үрэгдсэн Ч.Ш-ийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно. Түүний ээж Г.Отгонтуяа цахим хуудаснаа дараах мэдэгдлийг бичжээ.

Тэрбээр "Хүний хорвоогоос чемоданд эвхэгдээд буцсан янзага шиг охин үрийнхээ төлөө хоёр дахь шатны шүүхээр худал үнэнийг дэнслүүлэхээр ирээд байна. Эгэл жирийн иргэн-Эх хүн билээ. Би улс орныхоо ирээдүйн нэг хэсэг болсон ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн төлөө тасралтгүй 16 жил ажиллаж байгаа багш хүн.

Бүтэн 22 сар буюу 660 гаруй хоног мөнгөтэй баячуудын эрх мэдэл, танил талаа ашиглаж бодит үнэнийг хэрхэн замхруулж чаддагийг бие махбод, сэтгэл зүрхээрээ мэдэрч явна.

”Тамираа тасартал охин үрийнхээ төлөө тэмцэж байгаа эх хүний зовлон”-г мэдэрсэн олон олон аав, ээжүүдийн урмын үгс миний зовлонг нимгэлж, нөмөр нөөлөг болж ирсэн.

Бяцхан охиныг минь бүхэл бүтэн цаг гаруй тамлаж, амь насыг нь хохироож, чемоданд хийж хүний ёсноос гажууд үйлдэл хийсэн хамжигч, хатгагч, гаж бүлэг нөхөд сул чөлөөтэй алхаж яваа нь энэ нийгмийн эмгэнэл

Цагдаа, прокурорын байгууллага дэндүү хариуцлагагүй ажилласны үр дагаврыг мэдэрсээр явна. Хэргийн бүх оролцогчид үгсэн хуйвалдах, үг хэлээ нийлүүлэх боломжийг олгосон гэж би харддаг. Хэргийн газрын үзлэгт сэжигтний ээж хамт очоод бичлэг хийгээд, мөрдөгчөөс асуулт асууж, оролцоод явж байж болох юм уу?

Тэр бүү хэл мөч мөчөөр нь таслаад элэг бөөрийг нь гаргаад гэж хүүрнэлдэн бичлэг хийж байсан хүмүүс өнөөдөр хохирогч болж цагаадах учиргүйгээр барахгүй хайртай үрийг минь чемоданд хийчхээд юу ч болоогүй аятай цай уугаад, инээд алдаад сууж байгаа дүр төрх бол хүчинд автсан, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн царай хэрхэвч биш. Нүд хэзээд үнэнийг өгүүлдэг. Түмэн олон минь тэр хүмүүсийн нүдийг сайтар ажиглаарай...

Өнөөдөр Монгол Улсад шүүх засаглал, шударга ёс гэж байдаг бол үрий минь амийг тасалсан этгээдүүд үйлдэл оролцоогоороо хариуцлагаа хүлээх ёстой.

Би гэм буруугүй хүмүүсийг гэмтэн болгох гэж зүтгээгүй. Гэм буруутай нь видео бичлэгээр баримт нотолгоотой байсаар байхад цагаадаж чадсан энэ хоёр этгээдийг нийгэмд хүний ёсноос гажууд хэрэг хэзээ дахин үйлдэж, гэм зэмгүй нялх балчир үрсэд халдах бол гэхээс дотор харанхуйлж байна.

Эцэст хэлэхэд:

Шударга үнэний төлөө миний талд надтай хамт байгаа монголын мянга мянган ээж аавууд, түмэн олондоо баярлалаа.

Та нар минь надад хүч өгч байгаа болохоор би өөртөө итгэлтэй хүчтэй байна. Шударга үнэн ялах болно оо" гэжээ.

С.Мөнхбат:  Зорилгогүй хүн сайн хүн, зөв хүн байж чадахгүй. Мөрөөдөж, мөрөөдөлдөө хүрэхийн тулд зорилго тавьж чаддаг байх хэрэгтэй
С.Мөнхбат: Зорилгогүй хүн сайн хүн, зөв хүн байж чадахгүй. Мөрөөдөж, мөрөөдөлдөө хүрэхийн тулд зорилго тавьж чаддаг байх хэрэгтэй
 
О.Батнайрамдал: Луйврын гэрээгээр юу ч хүртэж чадахгүй байгаа монголын ард түмнийг багахан шиг доромжлоорой, С.Мөнхсүх захирал аа
О.Батнайрамдал: Луйврын гэрээгээр юу ч хүртэж чадахгүй байгаа монголын ард түмнийг багахан шиг доромжлоорой, С.Мөнхсүх захирал аа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!