Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ-ын төлөөлөгчдийн 94.44 хувийн саналаар НИТХ-ын даргаар Д.Ихбаярыг сонголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 45 секунд

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, НИТХ-ын даргаар Д.Ихбаярыг томиллоо. Тодруулбал, өнгөрсөн даваа гарагт НИТХ-ын ээлжит бус хурлыг Ж.Батбаясгалан удирдан явуулж, А.Баярыг олонхын саналаар НИТХ-ын даргаас огцруулж, оронд нь Д.Ихбаяр сонгохоор нэр дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлсэн юм.

Үүний дагуу өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, НИТХ-ын даргад нэр дэвшээд буй Д.Ихбаярыг томилохыг дэмжсэн юм. Ингэснээр тодорхойгүй хугацаанд завсарлаад байсан НИТХ-ын ээлжит бус хуралдааныг ийнхүү үргэлжлүүлж, Д.Ихбаярын томилгоог хэлэлцлээ. Санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн олонх дэмжсэнээр эл томилгоог батламжиллаа.

СУРВАЛЖИЛГА: 16 настай охины амь хохирсон хэргийн шүүх хурлын эргэн тойронд...
СУРВАЛЖИЛГА: 16 настай охины амь хохирсон хэргийн шүүх хурлын эргэн тойронд...
 
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.