Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусны буудлын орчимд 60 гаруй насны эрэгтэй нас барсан хэрэг гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 40 секунд

СХД-ийн долоодугаар хороонд “Хилчин хотхоны автобусны буудлын ард настай хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 3-ны өдрийн 11.31 цагт ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 60 гаруй насны эрэгтэй биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байдалтай байжээ.

Уг хэргийг СХД-ийн цагдаагийн II хэлтсээс шалгаж байна. Ар гэрийнхнийх нь өгсөн мэдээллээр тухайн эрэгтэй даралт ихсэх өвчтэй, зүрх өвддөг байсан хэмээн мэдээлжээ.

Б.Түвшин: Бүлгийн даргаас “Нэрээ татаач” гэсэн хүсэлт надад ирээгүй
Б.Түвшин: Бүлгийн даргаас “Нэрээ татаач” гэсэн хүсэлт надад ирээгүй
 
ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана гэв
ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.