Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Энэ сарын 5-нд буюу өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.

2026 оны 05-р сарын 06-наас 2026 оны 05-р сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

06-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 06-нд говь, тал, хээрийн нутгаар, 7-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 7-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -2...+3 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +11...+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх этгээдийг маргааш шүүнэ
Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх этгээдийг маргааш шүүнэ
 
Халаасанд шингэсэн 7.6 их наяд 
Халаасанд шингэсэн 7.6 их наяд 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.