Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх этгээдийг маргааш шүүнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Бага Дарь-Эх гэх газарт 4 настай охиныг ээжийн хамт хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэрэгт хөршийнх нь 48 настай М.Батчулууныг холбон шалгаж эхэлсэн байдаг.

Тус хэргийн Анхан шатны шүүх хурал маргааш буюу тавдугаар сарын 6-ны өдрийн 09.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.

М.Батчулууныг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1-2.6-гийн хоёр, түүнээс олон хүнийг, 10.1-3-т заасан бага насны хүүхдийг хөнөөсөн, өөр нэг хүүхдийн амь бүрэлгэхийг завдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг.

С.Баярцогт: Намайг намын ЕНБД болгохгүйн тулд турхирч байгаа хүмүүс дандаа Х.Баттулгатай хамааралтай
С.Баярцогт: Намайг намын ЕНБД болгохгүйн тулд турхирч байгаа хүмүүс дандаа Х.Баттулгатай хамааралтай
 
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгууллаа
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.