Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир өөрийн хашиж буй Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөхөөр шийдвэрлэж, холбогдох сонгуулийг энэ оны дөрөвдүгээр улиралд зохион байгуулахаар болжээ. Б.Ган-Очир нь 2023 оны 12 дугаар сарын 18-нд “Ардчилсан Залуучуудын Холбоо”-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн сонгогдож байсан.
Түүний хувьд “Нийслэлийн Ардчилсан нам”-ын даргаар сонгогдон ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ удирдах байгууллага болох Гүйцэтгэх зөвлөлд гаргасан бөгөөд уг хүсэлтийг дэмжин, дараагийн сонгуулийг энэ оны 4-р улиралд зохион байгуулахаар дэмжин баталсан байна.
