Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“The Mongolz” хагас шигшээд шалгарахын төлөө “Aurora” багтай тоглоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 57 секунд

BLAST Open Rotterdam 2026 тэмцээний хагас шигшээд шалгарах эрхийн төлөөх тоглолтууд өнөөдөр болно. Энэ тэмцээний Lower Bracket хэсгээс "The Mongolz", "Team Spirit" багийг мулталж шигшээд шалгараад байгаа. Өнөөдөр тэд "Aurora" багийн эсрэг тоглоно. Хоёр багийн тоглолт 22:00 цагаас эхэлнэ. "Aurora" багтай гурван сарын эхээр болсон ESL Pro League 23 тэмцээний хэсгийн тоглолтод таарч 2:0 харьцаатайгаар "The Mongolz" ялалт байгуулсан.

"Aurora"-г ялбал "Vitality" баг тэднийг хагас шигшээд хүлээж байгаа. Тэмцээний A, B хэсгийг тэргүүлсэн "Vitality", "NAVI" багууд хагас шигшээд өрсөлдөх эрхээ аваад байгаа. "PARIVISION", "Team Falcons" багуудын хожсон нь "NAVI"-тай хагас шигшээд өрсөлдөнө.

“Мөнгөн мод-2026” наадам өнөөдөр шилдгүүдээ тодруулна
“Мөнгөн мод-2026” наадам өнөөдөр шилдгүүдээ тодруулна
 
Нэг хоногт 3 хүүхэд зам тээврийн осолд өртөж, ГЭМТЖЭЭ
Нэг хоногт 3 хүүхэд зам тээврийн осолд өртөж, ГЭМТЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.