Монгол Улсын эдийн засагт УБТЗ-ын оруулж байгаа хувь нэмрийг  өсгөх талаар ярилцлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Х.Хэрлэнг өнөөдөр хүлээн авч уулзаж тус нийгэмлэгийн Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг цаашид өсгөх талаар санал бодлоо солилцлоо. “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн сүүлийн жилүүдэд тус нийгэмлэгийн тээврийн хэмжээ өсөж, улс орны эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгааг тэмдэглэн хэлээд УБТЗ-д хийгдэж байгаа техникийн шинэчлэлт, хөгжлийн бодлого, тулгамдаж байгаа асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, бүс нутгийн худалдаа, логистикийн урсгал нэмэгдэхийн хэрээр төмөр замын тээврийн салбарын ач холбогдол улам нэмэгдэж байгааг онцлоод, салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв. “УБТЗ” ХНН-ийн зүгээс тавьсан саналуудыг эдийн засгийн үр өгөөжөөр эрэмбэлж, тооцоо судалгаа нэн яаралтай хийж танилцуулахыг даалгав. Уулзалтад талуудын холбогдох албаны хүмүүс байлцлаа.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 0 хэм. Багавтар үүлтэй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 0 хэм. Багавтар үүлтэй
 
“Astralis”,  “The Mongolz” багийг буулган авч шигшээд шалгарлаа
“Astralis”, “The Mongolz” багийг буулган авч шигшээд шалгарлаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!