“Хасын Хүлэгүүд“ болон “Хаан Шонхорууд“ багуудын цуврал маргааш эхэлнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 28 секунд

Сагсан бөмбөгийн дээд лигийн хасаг шигшээ шатанд лигийн есөн удаагийн аварга "Хасын Хүлэгүүд", "Хаан Шонхорууд" багтай учраа таарсан. Хоёр багийн цувралын эхний тоглолт маргааш буюу энэ сарын 18-нд 19:10 цагаас болно. Б.Барсболд болон А.Батхуяг гэсэн залуу холбогчдын тоглолт цувралыг сонирхолтой болгоно. Мөн өнгөрсөн улирлын MVP А.Азбаяр болон энэ улирлын шилдэг шинэ тоглогч О.Өсөхбаяр нарын будагтай талбайн тулаан цувралыг шийдэхэд чухал нөлөөг үзүүлнэ. Мэдээж импорт тоглогчид цувралыг шийдэх гол түлхүүр байж болно.

“Хасын Хүлэгүүд” эхний шатанд “Дархан Юнайтед” багтай таарч цувралыг 4-0 харьцаатайгаар дуусгасан. Өнгөрсөн жилийн шигшээ шатны эхний цувралд энэ хоёр баг таарч аваргууд 4-1 харьцаатайгаар цувралыг дуусгаж байсан.

Шонхоруудын хувьд хөгжлийн лигээс орж ирсэн эхний жилдээ хасагдах шатанд шалгарсан амжилтыг үзүүлсэн. Тэдний амжилт үүгээр зогсохгүй 2025-2026 оны улирлын MVP О.Эрдэнцогт тэргүүтэй Найтсыг 4-2 харьцаатайгаар буулган авч том мэдэгдлийг хийсэн. Шонхорууд эхний хоёр тоглолтод ялагдал хүлээсэн ч дараалсан дөрвөн хожил байгуулж томоохон мэдэгдлийг хийгээд байгаа.

“Нийгмийн ажилтны нээлттэй индэр“ хэлэлцүүлэг боллоо
“Нийгмийн ажилтны нээлттэй индэр“ хэлэлцүүлэг боллоо
 
“Авлига” хороолол бол манай газрын болон барилгын хуулийн зөрчилдөөний нэг л жишээ“
“Авлига” хороолол бол манай газрын болон барилгын хуулийн зөрчилдөөний нэг л жишээ“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!