Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тбилисийн их дуулгад МУГТ Ц.Цогтбаатар, Л.Энхрийлэн тэргүүтэй жүдочид оролцоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 48 секунд

Дэлхийн чансааны оноо олгох “Тбилисийн их дуулга” тэмцээн энэ сарын 20-22-нд Гүрж улсын Тбилис хотноо болно. Энэхүү тэмцээнд ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатарын удирдлага дор МУГТ Ц.Цогтбаатар, Л.Энхрийлэн тэргүүтэй 9-н тамирчин өрсөлдөхөөр өнөөдөр эх орноосоо мордлоо.

Эрэгтэй жингийн -60 кг-д Б.Сүхбат, Н.Мэндсайхан, -66кг-д ДАШТ-й хүрэл медальт К.Ёолк, Ө.Жанцандорж, -73кг-д Олимпын наадмын хүрэл медальт, Дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар нар хүч үзнэ. Харин эмэгтэйчүүдийн -48кг-д А.Мишээл, -57кг-д Өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар, -63кг-д ДАШТ-й хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн, -78кг-д Ж.Урангоо нар барилдана.

Хөгжлийн лигийн финалын гурав дахь тоглолт энэ амралтын өдөр болно
Хөгжлийн лигийн финалын гурав дахь тоглолт энэ амралтын өдөр болно
 
Дөрвөн машин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 байжээ
Дөрвөн машин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.