Дэлхийн аварга Харүка Кажү ялагдашгүй хэвээр байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 37 секунд

Олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар Их дуулга” тэмцээний -63 кг-ын жинд 2025 оны дэлхийн аварга Харүка Кажү түрүүллээ. Түүний хувьд, Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг албан ёсны тэмцээнүүдэд нэг ч ялагдалгүй байгаа цорын ганц жүдоч юм.

Энэ удаа тэрбээр Их дуулга ангилалд тав дахиа түрүүлсэн төдийгүй 2028 оны олимпын наадмын эрхийн эхний оноогоо, дэлхийн чансааны тэргүүн байраа эргүүлэн авч давхар дайралт хийлээ. Мөн түүний Олон улсын тавцан дахь дараалсан ялалтын тоо 35-д хүрээд байна.

Энэ жинд 2024 оны дэлхийн аварга Йоанне ван Лисхаут мөнгөн медаль хүртэв.

Хүрэл медалийн эзнээр ОХУ-ын тамирчин Дали Лилуашвили, Австрийн тамирчин Любьяна Пиовесана нар тодорсон. ДАШТ-ий хошой хүрэл медальт, энэ жингийн дэлхийн чансааг өнгөлж буй Л.Энхрийлэн, ОХУ-ын Дали Лилуашвилитэй хүрэл медалийн төлөө барилдаж, нэмэлт цагт оноо алдаад ялагдсан юм.

Их дуулга ангиллын тэмцээнээс Любьяна Пиовесана тав дахь, Дали Лилуашвили анхны хүрэл медалиа гардсан нь энэ боллоо.

-63 кг-ын дүн:

  1. Харүка Кажү (Япон)
  2. Йоанне ван Лисхаут (Нидерланд)
  3. Дали Лилуашвили (ОХУ)
  4. Любьяна Пиовесана (Австри)
  5. Лхагватогоогийн Энхрийлэн (Монгол)
  6. Сара-Жой Бауэр (Герман)
  7. Ксения Галицкая (ОХУ)
  8. Чарлотта Аванзато (Итали)
Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ
Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ
 
Б.Энхбаяр: 400 их наядын нөөцтэй ордын нүүрс борлуулах давуу эрхийг “Нүүрс баяжуулах үйлдвэр барих” гэсэн халхавч тендерээр авсан байсан нь үнэн
Б.Энхбаяр: 400 их наядын нөөцтэй ордын нүүрс борлуулах давуу эрхийг “Нүүрс баяжуулах үйлдвэр барих” гэсэн халхавч тендерээр авсан байсан нь үнэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!