
“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний -73 кг-ын жинд хүч сорьж буй ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа АНУ-ын тамирчин Жек Ёнезукаг хөмрөх мэхээр буулган авч, Их дуулга ангиллын тэмцээнд анх удаа түрүүллээ.
Тэрбээр өмнөх жилийн Улаанбаатар Их дуулгаас хүрэл медалийг гардаж байсан бол энэ удаа амжилтаа ахиулаад аварга болж байна.
Мөн өнөөдөр өнгөрсөн оны Улаанбаатар Их дуулга тэмцээний аварга Одгэрэлийн Уранбаяр өрсөлдөгч бөхөө торгуулиар буулган авч хүрэл медаль хүртсэн юм.