
Цагдаагийн ерөнхий газраас танилцуулсан сүүлийн 5 жилд хүүхдийн эсрэг гэмт хэрэг нийт 11,446 бүртгэгдэж, 12,026 хүүхэд хохирчээ.
Нийт гэмт хэргийн 18.2 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд 2025 онд гэмт хэргийн гаралт өмнөх онуудаас буурах хандлагатай (2,339 хэрэг) байна.
Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 9-д: Хүүхдийг цахим орчинд дарамталсан, уруу татсан бол иргэнийг 500 нэгж, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно.
Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 6.20 дугаар зүйлийн 10-д: Хэвлэл, мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгч өөрийн үйлчилгээнд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ аваагүй бол хүнийг 300 нэгж, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль ногдуулахаар заасан.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!