
УИХ-ын гишүүн Р.Батболд тэргүүтэй ИЗНН-ын хэсэг нөхөд Онц Их хурлаа зохион байгуулж Б.Батбаатарыг намын гишүүнчлэлээсээ хасаж, Р.Батболдыг 73.3 хувийн саналаар намын даргаараа сонгосон билээ.
Тэгвэл ИЗНН-ын дарга Б.Батбаатар үүнд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Өнөөдөр Иргэний Зориг Ногоон намын 26 жилийн ой тохиож байна. Намынхаа гишүүдтэй баяраа тэмдэглэн, өнгөрсөн замналаа дүгнэж, ирээдүйн зорилгоо ярилцаж байна.
Гэтэл яг энэ өдөр намын нэрийг барьж, хаа нэгтээ цуглан “Намын даргыг хөөлөө”, “шинэ дарга сонголоо” гэх улс төрийн жүжиг зохион байгуулж байгаа нь үнэхээр харамсалтай. Иргэний Зориг Ногоон нам бол 26 жилийн түүх, үнэт зүйлтэй улс төрийн хүчин.
Энэ намыг хэн нэгэн цөөн хүн хаалганы цаана хуралдаад “солих”, “хуваах”, “булаах” эрх байхгүй. Намын дүрэм, Монгол Улсын хуульд нийцээгүй аливаа шийдвэр хүчин төгөлдөр биш.
Миний бие Иргэний Зориг Ногоон намын даргын хувьд намынхаа гишүүд, дэмжигчдийн итгэлийг хамгаалж, намын үйл ажиллагааг дүрэм, хуулийн хүрээнд тууштай үргэлжлүүлнэ.
Улс төрд янз бүрийн оролдлого гарч болно. Гэхдээ арга ядсан улс төрийн жүжгээр 26 жилийн түүхийг нураах боломжгүй" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!