ИЗНН хоёр хуваагдаж, дотоод асуудал нь хурцаджээ. Тодруулбал, ИЗНН-ын дарга Б.Батбаатар тэргүүтэй намынхан нь Улаанбаатар чуулгад хуралдаж баярын хурал хийж байна. Гэтэл УИХ-ын гишүүн Р.Батболд, ИЗНН-ын тэргүүн дэд дарга С.Батбаатар тэргүүтэй намын гишүүн Новотелд Онц их хурлаа хуралдуулж, намын даргаа хөөх шийдвэр гаргасан. Улмаар намын даргаа шинээр сонгож, УИХ-ын гишүүн Р.Батболдыг 73.3 хувийн саналаар сонгожээ.
Мөн тэргүүн дэд дарга С.Батбаатарыг ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 100 хувийн саналаар сонголоо.
Б.Батбаатарыг намын үнэт зүйл зарчмыг ноцтой зөрчсөн тул намаас хөөсөн шийдвэрээ Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр боллоо гэв.