Сагсан бөмбөгийн үндэсний Дээд Лиг плэй-офф шатны цувралын дөрөв дэх тоглолтууд өнөөдөр болж өнгөрлөө. “Эс Жи Эйпс” баг тэргүүлж эхний шатанд “Завхан Бродерс” багтай таарсан. Эйпс дөрөв дэх тоглолтод 78:69 харьцаатайгаар ялалт байгуулж цувралын 3-1 боллоо.
2025-2026 оны улирлын шилдэг хамгаалан тоглогч Г.Дөлгөөн 21 оноо, 9-н самбар авч багийнхаа хожилд том тус хүргэлээ. Харин Бродерсоос М.Баасандорж 17 оноо авлаа.
Эхний тоглолтод Эйпс хожсон бол хоёр дахь тоглолтыг Бродерсын залуус авч цувралын харьцааг тэнцүүлээд байсан. Харин гурав дахь тоглолтод Эйпс хожил байгуулж цувралын тэргүүллийг аваад байсан юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!