Л.Гантөмөр: Дотоод сонгуульдаа эвийг эрхэмлэж нээлттэй, шударга өрсөлдөхийг хүсье

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж, намууд дотооддоо бужигнаж эхлээд байна. Тэгвэл АН-ын дарга асан Л.Гантөмөр цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Монгол хүний эрх чөлөө, үндэсний эрх чөлөөг хамгаалах үнэт зүйлдээ хамтдаа зүтгэж ирсэн өнгөрсөн 35 жилийнхээ алдаа оноог дэнсэлж, Ардчилсан намынхаа дотоод сонгуульд шударгаар өрсөлдөж буй журмын нөхөд та бүхэндээ бүгдэд нь амжилт хүсье.

Хэдийгээр нам доторх дотоод сонгууль боловч эв эеийг эрхэмлэж, нээлттэй холч байж, улс орныхоо хөгжлийн төлөө шат шатанд дэвшиж ажиллах хариуцлагатай сонгуульдаа хагарал хуваагдлаас ангид байж, эв эеийг хичээж эрх ашгуудаа зөв тод томруун харж нээлттэй шударга өрсөлдөхийг эрхэмлэн хүсье.

Та бүгдтэйгээ хамтдаа зүтгэсэн өнгөрсөн цаг хугацаанд баримталж ирсэн, цаашдаа баримтлах миний, бидний эрх ашгийн эрэмбэ дарааг дахин нэг нөхөрсгөөр сануулахад илүүдэхгүй бизээ.

Энэ нь Улсын эрх ашиг нэгт, намын эрх ашиг хоёрт, хамгийн сүүлд нь хувийн эрх ашиг юм шүү гэж эрх ашгуудыг эрэмбэлж өгсөн С.Зориг агсны философи билээ.

Та бүхнийхээ Монголын маргаашийн хөгжлийн төлөөх бодлого, үзэл санаа, үнэт зүйлийн шударга өрсөлдөөнд, нээлттэй, цэгцтэй Ардчилсан намаа түүчээлэх шат шатны сонгуульд амжилт хүсье" гэжээ.

ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 5 хэм дулаан
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 5 хэм дулаан
 
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!