Оюутан цэргийн бүртгэл өнөөдөр хаагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл өнөөдөр хаагдана. Тодруулбал, бүртгэлийн хүсэлтийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл E-Mongolia системээр дамжуулан цахимаар хүлээн авах юм.

Тавих шаардлага:

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их сургуулийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;
  • Энэ хичээлийн жилийн I улирлын сурлагын голч дүн (GPA) 2.8-аас дээш байх;
  • 2026 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн 1 жил тасралтгүй төлсөн байх.

Бүртгэлийн хүсэлтийг 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр хүргүүлнэ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
 
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал тамгаа гардаж авлаа
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал тамгаа гардаж авлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!