УИХ-ын гишүүн Б.Найдалаа Орхон аймагт ажиллаж, эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзаж, саналыг нь сонслоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа, УИХ-ын Тамгын газрын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн тэргүүтэй албаны хүмүүс аймгийн эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна.

Уулзалтаар ЭМД-ын сангийн санхүүжилтийн орон нутагт тулгамдаж буй асуудал, санг хэрхэн үр ашигтай болгох, даатгалаар санхүүжих эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр саналыг нь сонсож байна.

2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, санг үр ашигтай удирдах, даатгалаар санхүүжих эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ийн өнөөдөр манай аймагт ажиллаж байна.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйл ажиллагаатай үдээш хойш танилцана.

PDAC-2026: Аж үйлдвэржилтийг дэмжих, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ
PDAC-2026: Аж үйлдвэржилтийг дэмжих, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ
 
Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 2 зөрчлийг илрүүлжээ
Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 2 зөрчлийг илрүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!