Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа чуулганы хуралдаанд өнөөдөр суугаагүй бөгөөд ирцээ “Өвчтэй“ гэж бүртгүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

УИХ-ын гишүүн Б.Найдалаа чуулганы хуралдаанд өнөөдөр суугаагүй бөгөөд ирцээ "Өвчтэй" гэж бүртгүүлжээ. Өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр Төрийн ордонд Боловсролын сайд П.Наранбаярыг УИХ-ын гишүүн Б.Найдалаа цохиж, биед нь халдсан гэх мэдээлэл гарсан юм.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулахад, "Б.Найдалаа гишүүнтэй харилцан зодолдоогүй. Санамсаргүй болсон зүйл. Эмнэлэгт очиж 2 жижигхэн оёдол тавиулсан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй" гэв. Харин УИХ-ын гишүүн Б.Найдалаа, "Сошиалаар гараад байгаа шиг зодоон болоогүй. Харин ажил хэргийн шалтгаанаар бага зэрэг маргалдсан. Би өмнө нь эрүүл мэндийн шалтгаантай байсан учраас эмнэлгийн чөлөөтэй байгаа" гэсэн юм.

Ерөнхий сайд: Бид одоо байгаа 1, 2 хүний хийсэн арчаагүй улс төрөөс болж ухрах ёсгүй
Ерөнхий сайд: Бид одоо байгаа 1, 2 хүний хийсэн арчаагүй улс төрөөс болж ухрах ёсгүй
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.