Улаанбаатар-Шинэ Дели чиглэлийн шууд нислэгтэй болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Улаанбаатар-Шинэ Дели чиглэлийн шууд нислэгтэй болжээ. Анхны нислэгийг 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэж, Шинэ Дели хотын "Индира Ганди" олон улсын нисэх буудалд 07:20 минутад газардсан байна. Хүннү Эйр компани долоо хоногийн Даваа гараг бүр 5 цагийн шууд нислэг хийдэг болсноор Энэтхэг Улсад зорчихын тулд Хонг Конг, Бээжин, Инчоноор дамжин 13-18 цаг нисэх шаардлагагүй болжээ.

Энэхүү шууд нислэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 09 дүгээр сард БНЭУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Нарендра Моди нар зарласан билээ.

Ерөнхий сайд Нарендра Моди энэ үеэр "Бид газар нутгаараа хиллэдэггүй ч Монгол Улсыг үргэлж хөршөө хэмээн хүндэлж ирсэн. Иймээс иргэд хоорондын харилцааг хөхиүлэн дэмжихийн төлөө хичээн ажиллана. Бид цахим визийг Монгол Улсын иргэдэд үнэгүй олгохоор шийдвэрлэлээ" гэж хэлж байсан аж.

С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ
С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ
 
ТАНИЛЦ: Хотын дарга Б.Пүрэвдагва тэргүүтэй 16 албан тушаалтан Хятад, Макао, Хонг-Конг-д сургалтад хамрагджээ
ТАНИЛЦ: Хотын дарга Б.Пүрэвдагва тэргүүтэй 16 албан тушаалтан Хятад, Макао, Хонг-Конг-д сургалтад хамрагджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!