PDAC-2026: Аж үйлдвэржилтийг дэмжих, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

Канадын Торонто хотноо 94 дэх жилдээ зохион байгуулагдаж буй PDAC-2026 буюу дэлхийн уул уурхайн олон улсын чуулга уулзалт үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Канадын Эрчим хүч Байгалийн нөөцийн яамтай уулзалт зохион байгуулав. Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням уул уурхайн салбар бол манай хоёр улсын харилцааны гол тулгуур бөгөөд цаашид уул уурхайн салбар дахь сайн засаглал, хөрөнгө оруулалтыг дэмжих, байгалийн баялгийн өгөөжийг ард иргэдэд шударгаар хүртээх бодлого хэрэгжүүлэх, аж үйлдвэржилтийг дэмжих, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлэхэд Канадын түншүүдтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын хувьд уул уурхайн салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө нь өндөр бөгөөд эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг тогтвортой байдлыг хангах зарчмыг баримтлан, салбарын гол хуулиудын нэг болох Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг мөн онцолсон юм. Мөн Канад улс нь уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний дэлхийн томоохон ханган нийлүүлэгчийн хувьд манай улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой болохыг илэрхийллээ.

Х.Нямбаатар: Сэлбэ дэд төв дээр олгох ипотекийн зээлийг заавал эхнэр, нөхөрт олгоно. Хэрэв салвал ипотек биш түрээсийн гэрээ болно
Х.Нямбаатар: Сэлбэ дэд төв дээр олгох ипотекийн зээлийг заавал эхнэр, нөхөрт олгоно. Хэрэв салвал ипотек биш түрээсийн гэрээ болно
 
Яг одоо орж буй цас 23.00 цаг хүртэл үргэлжлэн орно
Яг одоо орж буй цас 23.00 цаг хүртэл үргэлжлэн орно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!