Зүүн болон төв аймгуудаар уулаараа нойтон цас, бороо орно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 19 секунд

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрч хонож байгаа тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.

09-р сарын 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +3...-2 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +13...+18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

Өнөөдөр байнгын хороод ХУРАЛДАХГҮЙ
Өнөөдөр байнгын хороод ХУРАЛДАХГҮЙ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!