Ирэх аравдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрог болон Хэнтий аймгийн 18 дугаар тойргуудад УИХ-ын нөхөн сонгууль зохион байгуулагдах товтой байгаа билээ. Энэ удаагийн нөхөн сонгуульд есөн нам оролцохоо албан ёсоор мэдэгдэж, Сонгуулийн Ерөнхий хорооноос батламжаа аваад буй. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойрогт ХҮН-аас Б.Найдалааг нэр дэвшүүлэхээр болсон талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд хэвлэлд өгсөн ярилцагадаа дурджээ.
Тэрбээр "...Улаанбаатар хотын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Бадрахын Найдалааг нэр дэвшүүлж байна. Бид уг тойрогт судалгаа хийхэд Засгийн газрын өнөөдрийн үйл ажиллагаа, ковидын үеийн ажил зохион байгуулалт нь иргэдийн өнөр хүлээлтэд нийцэхгүй байна. Эрх баригч нам биш, харин сөрөг хүчнийг дэмжих хандлага илүү их байна гэж дүгнэсэн" гэжээ.