УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Хоёр дахь өдрийн сонсгол 09.00 цагаас товлогдсон ч ирэх ёстой 29 гишүүнээс дөнгөж ес нь ирцээ бүртгүүлсэн буюу гишүүдийн ирц хангалтгүйн улмаас цуцлагдахад хүрээд байна.
Өчигдөр буюу сонсголын эхний өдөр "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа урамшууллын төрөл, хүртээмж, үр дүн" зэргийг хэлэлцэж, шинжээчийн дүгнэлтийг сонссон юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!