МАН-ын ЕНБД Я.Содбаатар Монголын Үндэсний Олимпын Хорооны Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Тодруулбал, Монголын Үндэсний Олимпын Хорооны Гишүүдийн хурлаар Олимпын Чуулганыг 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Чуулган зохион байгуулах Хараат бус бие даасан сонгуулийн комисс байгуулагдсан ба МҮОХ-ны Дүрмийн 14.4.2б заалтын дагуу тус комисс МҮОХ-ны удирдах бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч дуусаад байгаа юм.
Тэгвэл Дэд Ерөнхийлөгчид нийт зургаан хүн нэр дэвшихээр хүсэлтээ ирүүлжээ. Үүнд, Монголын гимнастикийн холбооны ЕНБД Г.Ерөөлбөт, Монголын мастеруудын биеийн тамирын спортын хорооны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын тэшүүрийн холбооны Ерөнхийлөгч Д.Болормаа, Монголын ширээний теннисний холбооны Ерөнхийлөгч Ц.Гантулга, Монголын үндэсний олимпын академийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Я.Содбаатар нар нэрээ дэвшүүлжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!