“Милан–Кортина”- 2026 өвлийн паралимпын наадам энэ сарын 6-нд эхэлнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 39 секунд

“Милан–Кортина”- 2026 Өвлийн Паралимпын наадам энэ сарын 6–15-нд Италид болно.

Энэ удаагийн наадам нь:

• Өвлийн Паралимпын 50 жилийн ой

• Итали улс Паралимпыг хүлээн авснаас хойш 20 жилийн дараах (“Торино -2006”)наадам

• Оролцогчдын тоо болон медалийн багцаар шинэ дээд амжилт тогтоох боломжтой

Нээлтийн ёслол – Ромын түүхэн тайзнаа

Паралимпын нээлтийн ёслол МЭ-30 онд баригдсан түүхэн Ромын амфитеатр болох “Арена ди Верона”-д зохион байгуулагдана. Энэхүү ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байгууламж нь Олимпын хаалтын ёслолыг мөн хүлээн авсан билээ.
Анхны Өвлийн Паралимпын наадам 1976 онд Шведийн Өрншёлдсвик хотод зохион байгуулагдаж, 16 улсын 198 тамирчин ердөө хоёр төрөлд өрсөлдөж байв.

Харин Милан–Кортина 2026-д

50 орчим Үндэсний Паралимпын Хороо (NPC), 665 хүртэлх тамирчин оролцохоор төлөвлөгдөж байгаа нь “Бээжин -2022” өвлийн олимпоос 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт 79 багц медаль олгох бөгөөд шинээр тэргэнцэртэй кёрлингийн холимог хосын төрөл Паралимпын дебютээ хийнэ.

Тэмцээний төрлүүд

Милан–Кортина 2026-д дараах 6 спорт багтана:

• Пара уулын цана
• Пара биатлон
• Пара гүйлтийн цана
• Пара мөсөн хоккей
• Пара сноуборд
• Тэргэнцэртэй кёрлинг
(Кёрлингийн тэмцээн 3 дугаар сарын 4-нд эхэлнэ.)

Тэмцээнүүд гурван бүсэд явагдана

• Милан
• Кортина д’Ампеццо
• Вал ди Фьемме (Тесеро)

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвеги улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвеги улсад айлчилна
 
Pubg Mobile спортын “Twisted Minds” баг Монгол тамирчдыг багтаа нэгтгэлээ
Pubg Mobile спортын “Twisted Minds” баг Монгол тамирчдыг багтаа нэгтгэлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!