
Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч нэгнийгээ хайчаар гэмтээсэн үйл явдал 2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр болжээ. Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Өмнө нь үүссэн асуудлуудтай давхар шалгаж байгаа" гэсэн юм.
Эргэн сануулахад, тус ангид 2025 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр түрүүч цолтой цэрэг боксын бээлий өмсөж бусдыгаа дэглэсэн, 2026 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр хугацаат цэргийн алба хаагчийн эрүү гурав хугарч Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн хагалгаа хийлгэсэн юм.
Ийнхүү нэг сар гаруйн хугацаанд гурав дахь асуудал үүссэн байна.