Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашаас цас орж, цасан шуурга шуурна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 31 секунд

Энэ сарын 14-нд буюу маргаашаас нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 02-р сарын 15-наас 2026 оны 02-р сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 15-нд Халх голын хөндийгөөр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 16, 17-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 15-наас хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -17...-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус , өдөртөө +1...-4 градус хүйтэн байна.

Маргааш Улаанбаатарт -14 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Маргааш Улаанбаатарт -14 хэм хүйтэн, багавтар үүлтэй
 
Ипотекийн зээлээр 13 жилийн хугацаанд 144.6 мянган өрх орон сууцтай болжээ
Ипотекийн зээлээр 13 жилийн хугацаанд 144.6 мянган өрх орон сууцтай болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.