Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дарханы ДЦС-ын турбин генераторуудын насжилт ГУРАВ ДАХИН хэтэрчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар Дархан-Уул аймгийн цахилгаан, дулааны хангамжийн найдвартай байдлыг шалгах үүднээс тус аймгийн ДЦС-д ажиллав.

Дарханы ДЦС нь 83 МВт хүчин чадалтай, нийтдээ есөн зуух ажиллуулж байна. 1965 онд ашиглалтад орсон тус станцын турбин генераторуудыг шинэчлэх шаардлагатай болжээ. 120 мянга цаг ажиллуулах ёстой турбин генераторууд 288-359 мянган цаг буюу ашиглалтын хугацаа 3 дахин хэтэрчээ.

2025 онд 3800 орчим хүн Дарханд шилжин иржээ. Мөн 1300 айлын орон сууц ашиглалтад орсон байна. 2021 оноос хойш төсвийн орлого нь 3 дахин нэмэгдэж, эдийн засаг нь гурван жилийн хугацаанд хоёр дахин тэлсэн байна.

Тиймээс цахилгаан дулааны шинэ эх үүсвэр шаардлагатай байгаа тул төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх саналыг аймгийн удирдлагууд тавив. Шинэ эх үүсвэр барих ажлыг шуурхай, цэгцтэй эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ. Судалгаа, тооцооллыг шуурхайлж, цэгцлэхийг үүрэг болгов.

“Мазаалай баавгай” сэдэвт гар зураг, бүтээлийн уралдааны шилдгүүд шалгарлаа
“Мазаалай баавгай” сэдэвт гар зураг, бүтээлийн уралдааны шилдгүүд шалгарлаа
 
“The Huns” PGL Astana 2026 тэмцээнд Ази тивээс оролцох эрхээ авлаа
“The Huns” PGL Astana 2026 тэмцээнд Ази тивээс оролцох эрхээ авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.