“Мазаалай баавгай” сэдэвт гар зураг, бүтээлийн уралдааны шилдгүүд шалгарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Үндэсний бахархалт амьтан-Мазаалай баавгай” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн эзэд шалгарлаа.

Шагналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр гардуулав.

Уралдааны 3-5 дугаар ангийн гар зургийн ангилалд:

1-р байр – 3а ангийн сурагч Б.Цэлмэг
2-р байр – 5г ангийн сурагч Ж.Учрал
3-р байр – 3а ангийн сурагч Ж.Ундарьяа
4-р байр – 5б ангийн сурагч Ч.Цэцэглэн
5-р байр – 5а ангийн сурагч Т.Энүгэн

Уралдааны 8-9 дүгээр ангийн ангилалд

1-р байр – 9е ангийн сурагч Б.Булган-Эрдэнэ ахлагчтай багийн бүтээл
2-р байр – 8б ангийн сурагч Ж.Тэмүүлэнсайханы бүтээл
3-р байр – 9г ангийн сурагч Б.Анхсувд ахлагч баг бүтээл
4-р байр – 9г ангийн сурагч Э.Энхшүр ахлагчтай багийн бүтээл
5-р байр – 8а ангийн сурагч Г.Бүжин нар тус тус байр эзэллээ.

Энэхүү уралдаан нь үндэсний бахархалт мазаалай баавгайг амьтнаа хайрлан хамгаалах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдлаа.

Hunnu Air олон улсын “Singapore Airshow-2026”, “Wings India-2026”-д оролцлоо
Hunnu Air олон улсын “Singapore Airshow-2026”, “Wings India-2026”-д оролцлоо
 
ГЕГ: Амьд цэцгийн импорт 2.9 дахин өсжээ
ГЕГ: Амьд цэцгийн импорт 2.9 дахин өсжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!