Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний тагнуулын их сургуулийн Эрх зүйн бакалаврын хөтөлбөрт элсэлт авч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 49 секунд

Үндэсний тагнуулын их сургуулийн Эрх зүйн бакалаврын хөтөлбөрт элсэлт авч эхэлжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Сургалтын хөтөлбөрийн зорилго: Төрийн болон сургалт, судалгааны байгууллагын албан хаагч, судлаач зэрэг эрх зүйн бус бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэнийг суралцуулж, эрх зүйн бакалаврын зэрэг олгоно.

Суралцах хугацаа: 3,5 жил буюу 7 улирал суралцаж төгсөнө. Хичээлийн жил нь намар, хавар гэсэн үндсэн 2 улиралтай байх бөгөөд улирал бүрд 5 долоо хоног танхимаар хичээллэнэ.

2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын сургалтыг 2026.03.02- ны өдрөөс 2026.03.27-ны өдрийн хооронд зохион байгуулна.

Багц цаг: Суралцагч нь төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх, суралцагчийн өмнөх бакалаврын боловсролын ерөнхий суурь хэсгийн 24 багц цагийн хичээлийг дүйцүүлэн тооцож, 96 багц цагийн хичээлийг судалж, дүгнүүлнэ.

Сургалтын төлбөр: Нэг багц цагийн үнэлгээ 80,000 төгрөг бөгөөд цугларалт бүрд судлах багц цагт ногдох төлбөрийг төлнө.

Бүрдүүлэх материал: Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг бүрдүүлж ҮТИС-ийн хичээлийн байранд өөрийн биеэр, эсхүл цахимаар elselt@niu.edu.mn хаягт (цахимаар бүртгүүлэгч нь элсэлтийн шалгалтад тэнцэж элсэх эрх олгох үед Комисс цахимаар бүртгүүлсэн эх баримт бичигтэй нь тулгаж баталгаажуулна) ирүүлнэ.

Үүнд:

  • ҮТИС-ийн эрх зүйн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүссэн өргөдөл;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (лавлагаа);
  • Дээд боловсролын дипломын хуулбар (лавлагаа);
  • Төрийн албан хаагчийн анкет (сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээний зурагтай байх);
  • Суралцахыг дэмжсэн тухайн байгууллагын удирдлагын албан бичиг;
  • Бүртгэлийн хураамж төлсөн байх (Бүртгэлийн хураамж 40,000 төгрөгийг Төрийн сан, MN220090100900008012 дансанд шилжүүлнэ)

Элсэлтийн бүртгэл: 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 23- ны өдрийн хооронд явагдана.

Элсэлтийн шалгалт: 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагт ҮТИСийн хичээлийн байранд болно.

Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй ирнэ.

Шалгалтыг нийгмийн ухааны мэдлэгээр авч дүгнэх бөгөөд авбал зохих онооны 60-аас дээш хувийг авсан бүртгүүлэгчийг оноогоор эрэмбэлж, онооны дарааллаар хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

Мэдээлэл авах утас: 92263505

Э.Хүрэлбаатар: “Сүүлчийн нүүдэлчид” номоо Европын зургаан оронд нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа
Э.Хүрэлбаатар: “Сүүлчийн нүүдэлчид” номоо Европын зургаан оронд нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа
 
Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр ЭХЭЛЛЭЭ
Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр ЭХЭЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.