Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Netflix Жонни Деппийн тоглосон бүх киног сангаасаа хаслаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 58 секунд

Интернэт кино түрээсийн үйлчилгээ үзүүлэгч Netflix компани өөрийн сангаас Жонни Деппийн тоглосон бүх киног устгасан тухай The Geekbuzz мэдээлэв. Netflix-ийн зүгээс энэ үйлдлээ хараахан тайлбарлаагүй ч гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон жүжигчний эсрэг авч буй хориг арга хэмжээ бололтой.

Өмнө нь Warner Bros түүнийг  "Fantastic Beasts" кино төслийг орхихыг хүссэн. Жүжигчин Жонни Депп эхнэр Эмбер Хердэд гар хүрдэг байсан тухай мэдээллийг Британийн The Sun анх нийтэд дэлгэж байв. Депп сониныг худал мэдээлэл тараасан гэж Лондонгийн шүүхэд хандсан заргаа авч чадаагүй. Тэрээр одоо давж заалдах шатанд гомдол гаргаж, өөрийг нь буруутгаж байгаа хэрэг үндэслэлгүй болохыг нотолно гэж мэдэгдээд байгаа юм.

ЭМЯ: Хавдар судлалын үндэсний төв дээр хариу арга хэмжээ авч байна
ЭМЯ: Хавдар судлалын үндэсний төв дээр хариу арга хэмжээ авч байна
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.