Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Хавдар судлалын үндэсний төв дээр хариу арга хэмжээ авч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Хавдар судлалын үндэсний төвийн хоёр ажилтнаас Ковид-19 ийн халдвар илэрсэн тул тус төв үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Эрүүл мэндийн байгууллагуудынхаа ажилтан, албан хаагчдад PCR шинжилгээг хийж байна. Энэ хүрээнд Хавдар өвчин судлалын үндэсний төвийн 600 гаруй ажилчдын 300 гаруйд нь PCR шинжилгээ хийсэн. Эдгээрээс хоёр хүнд коронавиус урьдчилсан байдлаар илэрсэн учраас баталгаажих шинжилгээг хийж байна.

Баталгаажих шинжилгээг ямар тохиолдол хийдэг вэ гэхээр 14 хоногийн дотор тухайн батлагдсан тохиолдолтой ойр харьцсан уу гэдгийг тодруулж, хэний хавьтал вэ гэдгийг нарийн тогтоох шаардлага үед хийдэг. Одоо энэ үйл явц явагдаж байна. Давтан шинжилгээнүүд ч хийгдэж байна. Энэ бүхний эцэст халдварын тохиолдлыг баталгаажуулдаг. Халдвар батлагдвал тэр дор нь зарлана аа. Хавдар судлалын үндэсний төв дээр урд шөнөөс эхлээд хариу арга хэмжээг аваад эхэлсэн байна” гэсэн мэдээлэл өглөө.

 

Нарангэрэл: 11 цагийн мэдээлэл иргэдийг соён гэгээрүүлэх зорилготой учраас салбарын юм яримааргүй байна
Нарангэрэл: 11 цагийн мэдээлэл иргэдийг соён гэгээрүүлэх зорилготой учраас салбарын юм яримааргүй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.