“Жолооны үнэмлэх гаргана“ гэж иргэдийг залилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Цахим орчинд "Жолоочийн үнэмлэх гаргана", "Ангилал ахиулна", "Эрх сэргээнэ" гэх зэргээр худал зар мэдээллийг байршуулж, иргэдийн хүсэл сонирхол дээр тулгуурлан залилах гэмт хэргийг үйлдэж байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх, үнэмлэх олгох журмын дагуу эрх олгогдсон төрийн бус байгууллагын сургалтад хамрагдсанаар жолоодох эрх сэргээгддэг бөгөөд шалгалтад хамрагдахгүйгээр эрх олгох, ангилал нэмэгдүүлэх боломжгүй тул иргэд та бүхэн цахим орчинд нийтлэгдсэн худал зар мэдээлэлд итгэж, бусдад эд хөрөнгөө шилжүүлж, алдахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 2025 онд жолоодох эрхийн үнэмлэхтэй холбоотой иргэдийг залилсан 21 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Оюу толгойн хуудуутай гэрээг Монголын эрх ашигт нийцүүлэх шаардлага хүргүүлнэ
Оюу толгойн хуудуутай гэрээг Монголын эрх ашигт нийцүүлэх шаардлага хүргүүлнэ
 
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!